Баталгаажуулах код оруулна уу.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Удиртгал Энэхүү үйлчилгээний нөхцөлөөр нэг талаас “Улаанбаатар хотын даатгал” ХХК (цаашид Даатгагч гэх)-ийн бүтээсэн UBD систем (Вэб сайт, аппликейшн) болон түүнд бүртгүүлж, ашиглаж буй хэрэглэгч (цаашид “Хэрэглэгч” гэх), (хамтад нь “Талууд” гэх)-ийн хооронд UBD системд нэвтрэх, бүртгүүлэх, бүртгэл дээрээ үндэслэн үйлчилгээ (цаашид UBD үйлчилгээ гэх) авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулна.Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Энэхүү үйлчилгээний нөхцөлийг Хэрэглэгч утасны аппликейшн, вэб сайт болон бусад хэрэгслийн тусламжтайгаар UBD системын үйлчилгээг авахын өмнө уншиж танилцсаны үндсэн дээр хүлээн зөвшөөрч “Зөвшөөрөв” товч дарсан, эсхүл шаардлагатай бусад баталгаажуулах үйлдэл хийсэн нь Даатгагчаас санал болгож буй Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж тооцогдоно. 1.2. Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр Хэрэглэгч UBD үйлчилгээ авахтай холбоотой харилцаанд оролцох эрх, үүрэг, хариуцлагыг зөвшөөрсөнд тооцно. Хэрвээ дурдсан нөхцөлүүдийг зөвшөөрөхгүй бол UBD үйлчилгээг (утасны аппликейшн, вэб сайт болон бусад) хэрэглэхээс татгалзахыг зөвлөж байна. 1.3. Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэнд Даатгагч болон Хэрэглэгч хамтран хяналт тавина. Хоёр. Нэр томьёо 2.1 “UBD систем” гэж Даатгагчийн зүгээс өөрийн мэдээлэл, бүтээгдэхүүн үйлчилгээг байршуулсан болон Хэрэглэгчийн шаардлагатай мэдээллийг цуглуулах, хадгалах, байршуулах, дамжуулах, сэргээх, төрөл бүрийн хэлбэрээр дүрслэх, гаргахтай холбоотой хэвийн, аюулгүй үйл ажиллагааг хангасан үйлчилгээ үзүүлэх, үүнтэй холбоотой интернэтэд суурилсан программ хангамжийг; 2.2 “Хэрэглэгч” гэж UBD системийг ашиглаж буй хувь хүнийг; 2.3 “Гуравдагч этгээд” гэж “Улаанбаатар хотын даатгал” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан, өөрийн хэрэглэгч, үйлчлүүлэгч нарт Бүтээгдэхүүн, үйлчилгээ авдаг, эсхүл “Улаанбаатар хотын даатгал” ХХК-тай бусад нөхцөлөөр хамтран ажиллах гэрээ байгуулсан аж ахуйн нэгж байгууллагыг; 2.4 “Хувийн бүртгэл” гэж Хэрэглэгчид UBD үйлчилгээ авах боломж олгож буй Хэрэглэгч өөрийн мэдээллийг оруулсны үндсэн дээр үүсч буй бүртгэлийг; 2.5 “Гүйлгээ” гэж Хэрэглэгч бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авч, төлбөрийг бэлэн бусаар гүйцэтгэж буйг; 2.6 “UBD АйДи” гэж UBD системд Хэрэглэгчийг бүртгэх, ашиглах зориулалт бүхий мэдээллийн бүрдлийг; 2.7 “Даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээ” гэж Даатгагчийн санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээг; 2.8 “Даатгагч” гэж Даатгалын тухай хуульд заасан даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компанийг; 2.9 “Даатгалын хураамж” гэж даатгуулагч даатгалын зүйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг; 2.10 “Даатгалын нөхөн төлбөр” гэж даатгалын тохиолдолд үүссэн нөхцөлд даатгалын гэрээний дагуу даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг. Гурав. Бүртгэл 3.1 Хувийн бүртгэл бүрэн хийгдэн ХУР болон ДАН-гаар мэдээлэл баталгаажснаар Хэрэглэгч UBD үйлчилгээг авах эрх үүсэх бөгөөд үйлчилгээг бүрэн үзүүлнэ. 3.2 Хэрэглэгч Хувийн бүртгэл үүсгэхээр UBD сисмемд хандах үед гарч ирэх энэхүү Үйлчилгээний нөхцөлийг сайтар уншиж танилцах үүрэгтэй. 3.3 Хэрэглэгч нь 18 насанд хүрсэн байна. 3.4 Даатгагч нь бүртгэгдэж буй Хэрэглэгчийг 18 нас хүрсэн эсэхийг биечлэн шалгах боломжгүй тул Хэрэглэгч энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр Хэрэглэгчийг 18 насанд хүрсэн гэж үзнэ. 3.5 Энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан “Зөвшөөрсөн” товчийг дарсан боловч насанд хүрээгүй болох нь Хэрэглэгчийн бусад мэдээллээр тодорхой болсныг UBD систем илрүүлсэн бол үйлчилгээг үргэлжлүүлэн авах боломжгүй. Дөрөв.Хувийн бүртгэл үүсгэх 4.1 Хэрэглэгч энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 11.1-д заасан мэдээллийг UBD системд бүрэн оруулсны үндсэн дээр Хувийн бүртгэл үүсгэх бөгөөд оруулсан мэдээллийн үнэн зөвийг Хэрэглэгч хариуцна. 4.2 Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийн 11.1-д заасан мэдээллээс гадна UBD системээс шаардаагүй бусад мэдээллийг сайн дурын үндсэн дээр оруулж болно. 4.3 Хэрэглэгч нь Хувийн бүртгэлээрээ дамжуулан UBD үйлчилгээг авна. 4.4 Хэрэглэгч нь өөрийн нэвтрэх нэр, нууц үгээ чандлан хамгаалах ба бусад этгээдэд дамжуулах, задруулах, ашиглуулахгүй байх үүрэгтэй. 4.5 Хэрэглэгч утасны дугаараа UBD системд бүртгүүлэх ба өөр Хэрэглэгчийн UBD системд бүртгэлтэй байгаа утасны дугаараар Хувийн бүртгэл давхардуулан үүсгэх боломжгүй байна. 4.6 Хэрэглэгч яаралтай үед холбоо барих хүний нэр, утасны дугаарыг UBD системд оруулна. Тав. АйДи үүсэх 5.1 Хэрэглэгч Хувийн бүртгэл үүсгэснээр Хэрэглэгчийн нэр дээр АйДи автоматаар үүснэ. Зургаа. Даатгалын бүтээгдэхүүн 6.1 Даатгагчийн санал болгож байгаа даатгалын гэрээний гол нөхцөлтэй Хэрэглэгч сайтар танилцаж сонгох үүрэгтэй. 6.2 Хэрэглэгч Даатгалын бүтээгдэхүүнийг сонгож “даатгуулах” товчийг дарах замаар даатгалын хураамжийг төлж, даатгуулна. 6.3 Хэрэглэгч гэрээ байгуулах хүртэлх хугацаанд Хэрэглэгчид даатгалын үйлчилгээ авах эрх үүсэхгүй. 6.4 Хэрэглэгч нь UBD аппликэйшн дээр даатгалын бүтээгдэхүүнийг сонгож мэдээллээ оруулснаас хойш Даатгагч нь Хэрэглэгчтэй холбогдох ба Хэрэглэгчээ төлбөрөө ажлын 3 өдрийн дотор төлж баталгаажуулаагүй бол тухайн бүтээгдэхүүний сонголт устана. 6.5 Хэрэглэгч UBD системээр байгуулсан даатгалын гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол гэрээнд заасны дагуу болон холбогдох журмын дагуу хураамжийг буцаан олгоно. Долоо. Даатгалын нөхөн төлбөр 7.1 Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийн дагуу даатгалын хураамж төлснөөр даатгалын тохиолдол бий болоход даатгалын нөхөн төлбөр авах эрхтэй болно. 7.2 Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийн дагуу төлөх даатгалын хураамжаа төлөөгүй үед даатгалын нөхөн төлбөр авах эрхгүй байна. 7.3 Даатгалын тохиолдлын үед даатгалын гэрээ байгуулахад ашигласан хувийн мэдээллийг (иргэний үнэмлэхний мэдээлэл, тээврийн хэрэгслийн мэдээлэл, жолоодох эрхийн мэдээлэл) ашиглаж UBD системээр нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ. 7.4 Хэрэглэгч даатгалын нөхөн төлбөр авсан эсэх, авсан бол түүнийг олгосон огноо, шийдвэрлэлтийн явцыг аппликэйшнаар дамжуулан харах боломжтой. Арав. Хэрэглэгчийн гомдол шийдвэрлэх 10.1 Хэрэглэгч нь Даатгагчтай холбоотой хүсэлт, гомдол гаргах, эсхүл мэдээлэл авах, асууж тодруулах зүйл байвал вэб сайтын санал гомдол хэсгээр дамжуулан илгээх боломжтой: 10.1.1 Хэрэглэгчээс ирсэн гомдлыг Даатгагч хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт эргэн холбогдоно. 10.2 Даатгагч нь Хэрэглэгчийн гомдол, хүсэлтийг холбогдох журмын дагуу шийдвэрлэнэ. Арван нэг. Хувийн мэдээллийн нууц 11.1Хувийн мэдээлэл цуглуулах 11.1.1 Даатгагч нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг энэхүү Үйлчилгээний нөхцөлд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр ашиглахгүй, боловсруулахгүй, бусдад шилжүүлэхгүй, дамжуулахгүй болно. 11.1.2 Энэхүү Үйлчилгээний нөхцөлийг Хэрэглэгч зөвшөөрснөөр Даатгагчид дор дурдсан хувийн мэдээллийг өгнө. Үүнд: 11.1.2.1 Хэрэглэгчийн иргэний үнэмлэхний мэдээллүүд; 11.1.2.2 Хэрэглэгчийн жолоодох эрхийн мэдээллүүд; 11.1.2.3 Хэрэглэгчийн хөрөнгийн мэдээлэл; 11.1.2.4 Хэрэглэгчийн утасны дугаар; 11.1.2.5 Хэрэглэгчийн мэйл хаяг; 11.1.2.6 Хэрэглэгчийн нууц үг; 11.1.3 Үйлчилгээний нөхцөлд зааснаас гадна нэмэлт мэдээллийг UBD системээр дамжуулан авсан бол мэдээллийг цуглуулж системд хадгалж 11.1.1-д заасан журам адил үйлчилнэ. 11.1.4 UBD систем нь Хэрэглэгчийн нэвтрэх мэдээлэл (нууц үг)-ийг баталгаажуулах, сурталчилгаа харуулах, хэрэглэгчдийн судалгааны зориулалтаар Үйлчилгээний нөхцөлийн заасан мэдээллийг цуглуулна. 11.1.5 Нэвтрэх нууц үгийг уншигдахааргүй шифрлэн хадгална. 11.2Хувийн мэдээлэлд нэвтрэх 11.2.1 Даатгагч нь Хэрэглэгчийн нэвтрэх эрхийг ашиглан түүний мэдээлэлд нэвтрэх боломжгүй бөгөөд зөвхөн тухайн Хэрэглэгч л өөрийн нэвтрэх эрхийг ашиглан Хувийн мэдээлэлдээ хандах эрхтэй. 11.2.2 Хэрэглэгч өөрийн мэдээллийн нууцлал, нэвтрэх нэр, нууц үгээ бусад этгээдэд задруулалгүйгээр өөрийн Хувийн мэдээллийн нууцлалыг хангах үүрэгтэй. 11.2.3 Хэрэглэгч хувийн мэдээлэл нь алдагдаж болзошгүй нөхцөл байдалд нэн даруй нууц үгээ солих үүрэгтэй. 11.3 Хувийн мэдээлэл шинэчлэх 11.3.1. Хэрэглэгч нь өөрийн бүртгүүлсэн Хувийн мэдээлэлд өөрчлөлт оруулах бол UBD системд нэвтэрч ДАН-гийн баталгаажуулалтаар өөрчлөлт оруулна. 11.3.2. Хэрэглэгч өөрийн оршин суугаа хаяг, утасны дугаар, мэйл хаягт орсон өөрчлөлтийг UBD системд оруулна. 11.4 Хувийн мэдээллийг тодорхой зорилгоор ашиглахыг зөвшөөрөх, статистик судалгааны зорилгоор тухайн хувь хүнийг таних боломжгүй байдлаар ашиглах 11.4.1 UBD үйлчилгээг санал болгох, аливаа сурталчилгаа, урамшуулалтай холбоотой мэдээлэл, тэдгээрт орсон өөрчлөлт болон шаардлагатай бусад мэдээллийг Хэрэглэгчид хүргэх зорилгоор түүний оршин суугаа хаяг, мэйл хаяг, утасны дугаар, мэссэнжэр хаягийг ашиглах; 11.4.2 UBD системийн судалгаа, сайжруулалт, хөгжүүлэлт, хяналт, засвар хийх зорилгоор ашиглах; 11.4.3 Хэрэглэгч овог, нэр, утасны дугаар, регистрийн дугаар, тээврийн хэрэгслийн мэдээлэл, мэйл хаягийг даатгалын гэрээ байгуулах зорилгоор Даатгагчид өгөх; 11.4.4 Хэрэглэгчийн овог, нэр, утасны дугаар, регистрийн дугаар, өмнө нь авсан Даатгалын бүтээгдэхүүн, даатгалын нөхөн төлбөр авсан эсэх түүнийг олгосон огноо зэргийг шинээр даатгалын гэрээ байгуулах боломжтой эсэхийг харуулах зорилгоор ашиглах 11.4.5 Хэрэглэгчийн хувийн мэдээлэл задрахаас сэргийлэх; 11.4.6 UBD системд цугларсан мэдээллийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан хүний хувийн мэдээллийг нууцалсан буюу тухайн хувь хүнийг таних боломжгүй байдлаар зөвхөн статистик, судалгаа, шинжилгээний зорилгоор багцлах, боловсруулах, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх замаар ашиглах, тийнхүү боловсруулсан мэдээллийг мөн зорилгоор ашиглах 11.4.7 Хуульд заасан тохиолдолд Даатгагч нь хувийн мэдээллийг төрийн эрх бүхий байгууллагын шаардсаны дагуу гаргаж өгнө. 11.4.8 Даатгагч нь Хувийн мэдээллийг Үйлчилгээний нөхцөлийн 11.4-д зааснаас бусад тохиолдолд бусдад дамжуулахгүй. 11.5 Хувийн мэдээллийн аюулгүй байдал 11.5.1 Даатгагч нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийн аюулгүй, бүрэн байдлыг хангах үүднээс UBD систем рүү хандсан аливаа зөвшөөрөлгүй хууль бус хандалт болон уг мэдээллийг задруулах, устгахаас урьдчилан сэргийлэх, хамгаалахад шаардлагатай өөрөөс шалтгаалах бүх талын арга хэмжээг авна. Арван хоёр. Хариуцлага 12.1 Талууд дараах байдлаар хариуцлага хүлээнэ. Үүнд: 12.1.1 Хэрэглэгчийн регистрийн дугаар, нууц үг, гар утас руу мессежээр илгээдэг нэг удаагийн нууц кодын аюулгүй байдлыг хэрэглэгч хариуцна. 12.1.2 Хэрэглэгчийн өөрийн буруугаас түүний хувийн болон бусад мэдээллийн аюулгүй байдалд учирсан аливаа эрсдэл, хохирлыг Даатгагч хариуцахгүй. 12.1.3 Хэрэглэгч өөр хэрэглэгчийн хувийн мэдээллийг ашиглаж үйлчилгээ авах, түүний мэдээллийг ашиглахыг хориглоно. 12.1.4 Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 3.4-т зааснаар тодорхойлох боломжгүй тул Хэрэглэгч болсон болон түүнээс үүдэлтэйгээр аливаа бусад гуравдагч этгээдэд хохирол учирсан бол Хэрэглэгч; 12.1.5 Хэрэглэгч бүртгэлийн мэдээллээ бүрэн, үнэн зөв оруулаагүйн улмаас даатгагч болон бусдад аливаа хохирол учирсан бол Хэрэглэгч; 12.1.6 Хэрэглэгч Бүтээгдэхүүн, үйлчилгээний хураамжийг дансны гүйлгээгээр төлөх тохиолдолд гүйлгээг алдаатай шилжүүлсэн, хугацаа хэтрүүлсний хариуцлагыг Даатгагч хүлээхгүй. 12.1.7 Үйлчилгээний нөхцөлийн 11.2.2-д заасан үүргээ биелүүлээгүйгээс Хэрэглэгчийн мэдээлэлд бусад этгээд нэвтэрсний улмаас аливаа хохирол учирсан бол Хэрэглэгч; 12.1.8 Үйлчилгээний нөхцөлийн 11.4-д заасан зорилгоор Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан хүний хувийн мэдээлэлд хандах эрх бүхий ажилтныг Даатгагч, түүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байгууллага тодорхойлсон байна. 12.1.9 UBD системд хадгалагдаж байгаа Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан хүний хувийн мэдээллийг 11.4-д зорилгоос гадуур задруулсан, хууль бусаар ашигласны улмаас үүссэн гэм хорыг тийнхүү задруулсан, хууль бусаар ашигласан ажилтан, тийм ажилтныг тогтоох боломжгүй бол түүний ажил олгогч хариуцна. Арван гурав. Давагдашгүй хүчин зүйл 13.1. Давагдашгүй хүчин зүйл гэж дайн (зарласан болон зарлаагүй), хорлон сүйтгэх ажиллагаа, бослого, үймээн, нийтийн эмх замбараагүй байдал, Төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, гал түймэр, осол, дэлбэрэлт, хорио цээр, аадар бороо, цасан шуурга, газар хөдлөлт, гал ус зэрэг байгалийн ноцтой үзэгдэл, компьютерийн хакер, зөөврийн болон хадгалалтын төхөөрөмжид Даатгагч, түүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байгууллагын ажилтнаас бусад этгээд зөвшөөрөлгүй хандах, аюулгүй байдалд халдах, сүлжээ унах, техникийн саатал зэрэг Даатгагчийн зохих хяналтаас давсан үйл явдлыг хэлнэ. 13.2. Даатгагч нь Үйлчилгээний нөхцөлийн 13.1-д заасан давагдашгүй хүчин зүйл тохиолдоход энэ тухай Хэрэглэгчдэд боломжит бүх арга хэрэгслээр нэн даруй мэдээлнэ. 13.3. Үйлчилгээний нөхцөлийн 13.1-д заасан нөхцөл байдлын шууд болон шууд бус үйлчлэлийн улмаас Даатгагч нь Үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлэх боломжгүй тохиолдолд тухайн нөхцөл байдлыг арилах хүртэл Үйлчилгээ үзүүлэх хугацааг хойшлуулна. 13.4. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас Хэрэглэгчид хохирол учирсан тохиолдолд Даатгагч хариуцлагаас чөлөөлөгдөнө. Арван дөрөв. Маргаан шийдвэрлэх 14.1 Талууд үүссэн маргааныг Үйлчилгээний нөхцөл болон монгол улсын хуульд зааснаар эвийн журмаар харилцан тохиролцож шийдвэрлэхийг эрмэлзэнэ. 14.2 Талууд тохиролцоонд хүрч чадаагүй бол Санхүүгийн зохицуулах хороонд хандаж шийдвэрлэгдээгүй бол Монгол Улсын хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ. Арван тав. Нэмэлт, өөрчлөлт оруулах 15.1 Даатгагч нь үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт орсон, шинэчлэгдсэн бол тэдгээрийг хүчин төгөлдөр мөрдөж эхлэхээс өмнө Хэрэглэгчийн бүртгүүлсэн мэйл хаягаар хүргэж, UBD системээр танилцуулна. 15.2 Хэрэглэгч тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үйлчилгээний нөхцөлтэй танилцсан байх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь Хэрэглэгчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. 15.3 Даатгагчийн үйлчилгээнд нэмэлт, өөрчлөлт орох 15.3.1 Даатгагч нь даатгалын бүтээгдэхүүн, бусад үйлчилгээнд Хэрэглэгчдээс зөвшөөрөл авахгүйгээр аливаа нэмэлт, өөрчлөлт оруулж болно. 15.3.2 Үйлчилгээний нөхцөлийн 15.3.1-д зааснаар нэмэлт, өөрчлөлт орох тохиолдолд Хэрэглэгчийн өмнөх даатгалын бүтээгдэхүүнд өөрчлөлт орохгүй. Арван зургаа. Патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг 16.1 Даатгагчийн патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг нь Улаанбаатар хотын даатгал ХХК-ийн өмч бөгөөд хуулах, зөвшөөрөлгүй хэвлэх гэх мэт хууль бусаар ашиглахыг хориглоно.